Рүүни эхнэр, хүүтэйгээ Мальоркагаар зугаалав

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Рүүни эхнэр, хүүтэйгээ Мальоркагаар зугаалав

Ид үедээ гялалзаж яваа Английн хөлбөмбөгч Уейн Рүүнигийн хүү Кай хорвоод мэндлээд ердөө зургаахан сар болж байгаа ч аав, ээжийнхээ хамт тэргүүн зэрэглэлийн баян тансаг байдлаар амралтаа өнгөрүүлж байна. Английн Премьер лигийн улирлын тоглолтууд өндөрлөсөн учир Рүүни эхнэр Колин болон хайртай бяцхан хүүгийнхээ хамт оддын зугаа, цэнгэл, амралтын орон болсон Испанийн Мальорка арлыг зорьжээ. Сар хүрэхгүй хугацааны дараа Английн шигшээ багийн хамт Өмнөд Африкийг зорихоосоо өмнө Рүүни гэр бүлтэйгээ сайхан амрахаар шийдсэн нь энэ аж.
Далайн эргийн шаргал элс, дээрээс төөнөх нарны элчинд хосууд бяцхан хүүгийнхээ хамт жаргалтай гэгч нь зугаалж яваа нь папарацци нарын овоо хараанд өртжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж