Дуучин, продюсер Д.Болд тун удахгүй “Монгол поп 2” цомгоо гаргахаар дуу бичлэг, цомгийн зураг авалтын ажилдаа орсон билээ. Тэрбээр цомогтоо багтсан шинэ уран бүтээлүүдээ эхнээс нь клипжүүлж, үзэгчдийн хүртээл болгохоор зэхээд байгаа гэнэ. Эхний ээлжинд тэрбээр “Намрын тухай бодол” дуугаа дүрсжүүлэхээр ажиллаж байна. Тус дууны клипний зураг авалтыг тариан талбайд хийж буй тухай “Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эба Facebook хуудсандаа бичжээ.
Г.ДАША