Моуриньо Балотеллигийн тухай ийн өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Моуриньо Балотеллигийн тухай ийн өгүүлэв

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо нэгэн цагт “Интер”-т хамтран ажиллаж байсан Марио Балотеллигийн талаар сонирхолтой түүх өгүүлжээ. CNN-д өгсөн ярилцлагадаа “Онцгой нэгэн” итали довтлогчийн талаар ийнхүү дурслаа. “Интер”-т Мариотой байсан тухайгаа би 200 хуудастай ном бичсэн ч чадна. Гэхдээ эмгэнэлт драм биш, харин инээдмийн жанрын ном байх юм. Нэг удаа манайх Аваргуудын лигийн хүрээнд “Рубин”-тай тоглохоор Казаньд очоод байлаа. Бүх довтлогч маань бэртэлтэй. Милито, Эту аль нь ч байхгүй. Надад Мариогоос өөр сонголт үлдээгүй байлаа. Гэтэл Балотелли дөнгөж 42 дахь минутад шар хуудас авчихсан. Тоглолт завсарлаж, хувцас солих өрөөнд завсарлагааны 15 минутын 14-ийг нь би Мариотой ярилцаж, өнгөрүүлсэн. Марио би чамайг суулгаж чадахгүй. Манай бүх довтлогч бэртэлтэй байгаа. Тэгэхээр чи одоо гараад зөвхөн бөмбөгт л хүрнэ шүү. Бөмбөгөө алдвал битгий уурла. Тайван бай. Хэн нэгэн түлхвэл бухимдах хэрэггүй. Бас шүүгч алдаа гаргавал битгий уурла гээд л түүнд их зүйл хэлсэн. Тэгээд 46 дахь минутад Марио улаан хуудас аваад гарсан даа” хэмээжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж