АНУ-ын Флорида мужийн I-75 хурдны зам дээр өчигдөр олон машин мөргөлдсөн томоохон осол гарсан байна. Ослын улмаас золоор хүний амь эрсдээгүй ч 52 хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, 29 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс гурвынх нь биеийн байдал тааруу байгаа аж. Тус мужийн албаныхан ослын шалтгааныг дуу цахилгаантай бороотой холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Цагдаагийн ажилтнууд ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор ажиллаж буй юм байна.
Б.АНХТУЯА