
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалын үеэр Норвегийн Вант Улсын Цог Жавхлант Хаан V Харалд, Ерөнхий сайд Енс Столтенберг нартай, мөн Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густав, Ерөнхий сайд Фредрик Рейнфельд, Риксдаг (Парламент)-ын дарга Пер Уэстербери болон албаны бусад хүмүүстэй уулзах ажээ. Албан ёсны дээрх уулзалтуудаас гадна Ерөнхийлөгч Монгол-Норвеги, Монгол-Шведийн бизнес уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож, Норвегийн Олон улсын харилцааны хүрээлэнд зочилж, лекц унших юм байна.
Т.МАША