Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын хэлэлцээрийн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд өчигдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ёслол боллоо. Уг ёслолд Новосибирск мужийн амбан захирагч В.А.Юрченко, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд В.В.Самойленко, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх ноён И.Н.Аржаев, Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарын бичгийн дарга А.А.Александров, Ж.Гүррагчаа, ССАЖ сайд Ц.Оюунгэрэл нар оролцсон юм. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл Орос-Монголын хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа хүн бүрт энэ өдрөөр дамжуулан баярлаж байгаа илэрхийлсэн юм. XX зууны тэртээх хориод онд анх Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс бөгөөд зовлон жаргалаа хүнд хэцүү, тайван амгалан цагт ч хуваалцаж байгааг дурдсан юм. Мөн дэлхийн томоохон улсуудад Монгол улсыг хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснийг онцлоод өнөөдрийн улс төрийн харилцааны идэвхжил нь бусад салбарт хамтран ажиллах таатай нөхцөл бүрдүүлж байгааг хэлсэн. Жил ирэх бүр ОХУ-д тус улсын зардлаар суралцагч залуусын тоо нэмэгдэж байгаад мөн талархалтай байсан юм. Новосибирск мужийн амбан захирагч манай улсад айлчилж байгаад хүндэтгэл үзүүлж, манай улс Новосибирск мужтай хиллэдэггүй ч боловсрол, шинжлэх ухааны хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлсэн гэдгээ нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм.
А.ЗУЛ