Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.

Төрийн ордныг нээлттэй болгосон, Засгийн газар иргэдэд зориулсан 11-1 гэсэн шууд утас нээх гэж байгаа зэрэг шинээр эхэлсэн ажлуудаа Ерөнхий сайд танилцууллаа. Гишүүн Ж.Батзандан Монгол Улсын хамгийн олон хүн амтай нэгж болох Баянзүрх дүүрэгт амаржих газар байхгүй байгааг санууллаа. Тэрбээр “Эхнэр хүн болгон хүүхэд төрүүлдэг. Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай. Гэтэл тэнд амаржих газаргүй. Та ч аав, би ч аав. Үүнд анхаарч өгөөч. Хоер мянган хүнтэй сум, хоёр зуу шахам мянган хүн амтай дүүрэгт бараг ижилхэн төсөв хуваарилдагийг зогсоогооч” гэж байлаа.

Гишүүн М.Зоригт “Хөдөөгийн сумдын сургуулиудын мэдээлэл зүйн танхимуудыг тоног төхөрөмжөөр хангах хэрэгтэй. Хоёр сумаар ороход кабинетдаа хоёрхон компьютертай байна.  Гэтэл сумд шилэн кабельтай болсон. Сумдад амаржих газрын асуудлыг анхаарах хэрэгтэй. Аймгийн төвд эхчүүдийг амаржуулахад алс газраас ирэхэд хүндрэлтэй байдаг. Жишиг сумд бий болгоход анхаарах хэрэгтэй, бэлчээр, худгийн асуудалд анхаарах шаардлагатай байна” гэж байлаа. Холбогдох сайд нарын хариулснаар сумдын сургуулийг компьютержүүлэх ажлыг ирэх оны төсөвт суулгаж буй аж. Орон нутагт 1000 худаг барих төлөвлөгөө байгаа юм байна. Мөн сумдын эхчүүдийг аймгийн төвд амаржуулахад илүү тав тахаар хангаж байгаа гэдгийг сайд нар хэллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж