Жери “Wannabe” дуугаараа бэлэг барив

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Жери “Wannabe” дуугаараа бэлэг барив

“Spice Girls”-ийн гишүүн Жери Холлиуэлл  өнгөрсөн лхагва гаригт Лондонд болсон “Breast Cancer Care” шоунд оролцжээ. Нэрт “Spice Girls” бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн наймдугаар сард болсон Лондонгийн олимпийн нээлтэд уран бүтээлээ хүргэсэн юм. Харин Жери Холлиуэлл өчигдөр болсон шоунд хамтлагийнхаа хамгийн хит дуунуудын нэг “Wannabe” дууныхаа соло хувилбарыг дуулж үзэгч, сонсогчдод бэлэг барьжээ. Өдгөө 40 настай Жериг дур булаам ягаан даашинз өмсөн, “Wannabe”-ийг дуулж эхэлмэгц шоунд хүрэлцэн ирсэн үзэгчид суудлаасаа босон, алга ташилт харамгүй хайрласан байна. Тэрбээр хамтлаг тарснаас хойш долоон жил өөрийн уран бүтээлдээ ихэвчлэн анхаарлаа хандуулж ирсэн юм. Гэсэн хэдий ч тэр 2005 оноос хойш өөрийн уран бүтээлийг түр завсарлаад байсан аж. “Spice Girls”-ынхон анх 1996 онд  “Wannabe” дууныхаа клипийг гаргаж, дэлхий даяар хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байжээ.

Э.Анхтуяа


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж