Н.Золжаргал: Зээлийн хүүг бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал: Зээлийн хүүг бууруулна

УИХ-аар Монголын төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.

-Монгол Улсын 2013 оны мөнгөний бодлогын онцлог юу байх вэ?

-Мөнгөний бодлого гэдэг бол Монгол Улсын бүх иргэнд чиглэсэн, ялангуяа дундаж давхаргыг чадалтай, мөнгөтэй, ирээдүйдээ итгэлтэй болгох тийм орчныг бүрдүүлэх гэсэн тийм л бодлогыг бид томъёолж УИХ-д өргөн бариад эхний хэлэлцүүлгээ дуусч байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед нэлээд дэлгэрэнгүй ярих байх. Гол санаа нь том зорилтууд руу УИХ, Засгийн газар, Монголбанк хамтарч банкныхаа бодлогын хүрээнд төвлөрч ажиллах нэлээд их ажлыг төлөвлөөд байна.

Инфляцийг бууруулж эдийн засгийг эрүүлжүүлж, нийлүүлэлтийн талын гажиг согогуудыг арилгах маш олон том ажлыг Засгийн газартай нягт хамтарч ажиллаж байж хийнэ.

-Инфляцийг бууруулах талаар юу хийх вэ?

-Ирэх 2013 оны сүүл гэхэд инфляцийг найман хувьд барина. Энэ нь зээлийн хүүг бууруулах бололцоог олгоно. Ард иргэдэд бизнес эрхлэх орчныг нэмж өгнө. Санхүүгийн үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоно. Одоогоор Монголын алслагдсан аймаг, орон нутагт банкны үйлчилгээ жигд хүрэхгүй байгаа. Монголбанк Засгийн газартай хамтарч бодлогоороо үүнийг өөрчлөх ёстой.

-Цоо шинэ, залуухан дэд ерөнхийлөгчтэй боллоо. Энэ хүнтэй яаж хамтарч ажиллах вэ?

-/Хариулт өгсөнгүй/

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж