“Gangnam Style”-ийн англи хувилбар

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Gangnam Style”-ийн англи хувилбар

Олон нийтийн сүлжээ сайт YouTube дээр хамгийн олон “Like”-ийг авч, Генниссийн номонд хүртэл бичигдээд байгаа “Gangnam Style” дууны англи хувилбар удахгүй сонсогчдын  хүртээл болох гэнэ. Учир нь Өмнөд Солонгосын рэппэр Psy дэлхий дахинд дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулаад байгаа “Gangnam Style” дуугаа англи хэлээр дуулах болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгджээ. Psy энэ талаар нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Gangnam Style”-ийн Солонгос хэлээр дуулсан хувилбар дэлхий дээр хамгийн олон сонсогчдын таашаалд нийцсэн ч удахгүй гарах шинэ хувилбар түүнээс дутахааргүй сайн байх ёстой” хэмээн ярьжээ. Рэппэр Psy-ийн мэдэгдсэнээр дууны шинэ хувилбарыг өмнөхтэй адил  сонсогчдын таашаалд нийцүүлэхэд учирч буй  хамгийн том бэрхшээл нь дууны орчуулга гэнэ. Уг дууны Солонгос хэл дээрх зарим үгийг англи хэл дээр буулгахад багагүй хүндрэлтэй байгаа аж. Тэрбээр энэхүү дууныхаа шинэ хувилбарыг ирэх арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгох юм байна. “Gangnam Style” өнгөрсөн есдүгээр сард YouTube дахь 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Геннисийн амжилтыг эвдсэн билээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж