CEATEC-2012 Японд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

CEATEC-2012 Японд нээгдлээ

“СЕАТЕС 2012” үзэсгэлэн Японд нээгдээд байна. Гэр ахуйн цахилгаан бараа, төхөөрөмж, роботыг танилцуулдаг уламжлалт үзэсгэлэнгээс та ер бусын шийдэл бүхий төхөөрөмж, роботтой танилцаж болно. Үзэсгэлэнд тавигдсан зарим нэг техник хэрэгслийг танилцуулъя.

"Sharp” компанийн Aquos TV зурагтууд


“Panasonic” корпорацийн ерөнхийлөгч Казухиро Цуга “Sony” компанийн

3D-видео нүдний шилийг туршиж буй нь ” NTT DoCoMo” компани хүний дуу авиаг таньж ажиллах туслагч робот бүтээжээ.
 Кэйо их сургуулийн зохион бүтээгчид уран бичигч роботыг танилцуулав. Тохиргоог нь програмчилснаар өдгөө амьд сэрүүн байгаа ямар ч зураачийн бичлэгийг дуурайх гэнэ.


Өндөр настан болоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цахилгаан явагч машиныг “Murata” компани танилцуулав.


Японы авто үйлдвэрлэгч “Toyota” нэг хүний суудалтай Smart INSECT автомашин бүтээжээ. Бүхээгийн компьютер нь эзнийхээ царайг таних чадвартай гэнэ.

Dynabook гэх “Toshiba”-гийн энэхүү нөүтбүүк нь 12,5’ мэдрэгчтэй дэлгэцтэй.

“Pioneer” компанийн ажилчид ажлын өдрийн төгсгөлд.

“Murata” компанийн дугуйчин роботын анхдагч хувилбар.

Гар хүрэх төдийг мэдэрдэг “Sharp” дэлгэц


Үзэсгэлэнгийн идэвхтэй оролцогч “Hitachi” компани

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж