Төв
банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч
Н.Золжаргал тус банкны Дэд ерөнхийлөгчид Э.Батшугарыг нэр дэвшүүлснийг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая хэлэлцээд, гишүүдийн
85,4 хувийн саналаар дэмжин баталлаа.

МАХН-ын
дарга Н.Энхбаярын хүү Батшугар нь 1987 оны тавдугаар сарын 19-нд
Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд
сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд
боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их
сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэн, 2008-2010 онд “Же
Пи Морган”-д санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад”
компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа
хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Э.Батшугар нь Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаанд ажиллах юм.
Б.МАРАЛ