Колумб “ФАРК”-тай энхийн хэлэлцээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Колумб “ФАРК”-тай энхийн хэлэлцээр хийнэ

Колумбын Засгийн газар болон босогчдын  “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл” буюу “ФАРК” бүлэглэлийнхэний хооронд  ирэх 17-ны өдөр энхийн хэлэлцээр байгуулах удаан хүлээсэн уулзалт Норвегийн нийслэл Осло хотноо болох гэж байна. Энэ тухай Норвегийн Гадаад Хэргийн сайд мэдэгдсэн ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү уулзалт 17-ноос хоёр өдрийн өмнө болох магадлалтай гэнэ. үүгээс өмнө энэхүү уулзалтыг ирэх даваа гаригт буюу наймны өдөр болно хэмээн мэдээлж байжээ. Хоёр талын хоорондох анхны нүүр тулсан уулзалтыг  Норвегийн Засгийн газраас зуучлан зохион байгуулж байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн мэдээгээр  уулзалтанд бэлтэх зорилгоор хоёр талын төлөөлөгчид, Норвегийн дипломатчид болон албаны бусад хүмүүс Кубын нийслэл Гавана хотод цуглараад байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд  Колумбын зэвсэгт хүчин  босогчидтой тэмцэх тэмцэлд   нэлээд амжилт олж, хэд хэдэн гол удирдагчдыг нь хөнөөн, олон хүнийг  баривчилаад байгаа юм. Сүүлийн судалгаагаар тус бүлэглэлийн гишүүдийн тоо 68 мянгад хүрээд байгаа аж. Колумбын “ФАРК” бүлэглэл 1964 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 50 орчим жилийн турш Засгийн газартайгаа тэмцэл хийж байгаа юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж