Шон Бин цагдаа нарт баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Шон Бин цагдаа нарт баривчлагджээ

Английн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг буюу  “The Lord of the Rings” киноны од  Шон Бин өнгөрсөн лхагва гаригийн орой Лондоны гудамжаар нүүр нь шалбарч, цус болсон хувцастай явж байгаад папараццид өртсөн байна. “Daily news” сэтгүүлд  мэдээлснээр өдгөө 53 настай жүжигчин Лондоны шөнийн клубт дотны найз Вин Рейчилтэй гар зөрүүлж ийнхүү гар хөл нь цус болсон байжээ. Клубын хамгаалагчид тэднийг салгасаны дараа цагдаа нар ирж баривчилсан гэнэ. Гэрчүүдийн цагдаа нарт мэдүүлснээр  тэд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд цагдаа нарыг баривчлах үеэр тэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Хуучин эхнэрээсээ салсан Бин одоо найз бүсгүй Викториа Голембивскийтой сүүлийн гурван жил хамтд амьдарч байгаа гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж