1. Хүмүүсийн боддогоор би эхнэр гэдэг ангилалд орох хүн. Би бол эхнэр. Мөн би бол ээж.
2. Саяхан нэг найз маань эхнэрээсээ салсан юм. Тэр нэг хүүхэдтэй, мэдээж эхнэр нь хүүхдээ өөр дээрээ авсан. Найз маань одоо өөр эхнэр хайж байгаа. Би нэг орой хувцас индүүдэж байгаад би ч гэсэн эхнэртэй болох хүсэл надад төрсөн. Би яагаад эхнэртэй болмоор байна вэ?
3. Би сургуульдаа буцаж орно, тэгвэл би санхүүгээр бүрэн хараат бус болж, амьдралаа өөд нь татна. Намайг сургуульд явуулдаг, бас ажил хийлгэдэг эхнэртэй болмоор байна. Намайг сургуульдаа явах хооронд хүүхдүүдийг асрах эхнэртэй байхыг хүсч байна. Эмчээс цаг авч, хүүхдүүдийг маань эмчид үзүүлдэг эхнэртэй баймар байна. Бас тогтмол хооллож, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тэднийг минь өсгөж хүмүүжүүлэхэд бүх анхаарлаа хандуулахын хажуугаар хүүхдийн парк, амьтны хүрээлэнд аваачиж, чөлөөт цагийг нь ч гэсэн бодолцох ёстой. Мөн хүүхдүүд өвдөхөд тусгай халамжилж, хамт байх ёстой, яагаад гэвэл би хичээлээ тасалж болохгүй. Эхнэр л ажлаасаа халагдалгүйгээр хүүхдүүдийг халамжлах цаг гаргах ёстой. Эхнэрийн цалин буурсан ч би түүнийг хүлцэж чадна гэж бодож байна. Эхнэр маань ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ халамжилж чаддаг байх ёстой гэдгийг дурдах шаардлагагүй байх.
4. Намайг халамжилдаг эхнэртэй болмоор байна. Гэрээ үргэлж цэвэрлэж, хичээл тарахад нь хүүхдүүдээ сургуулиас аваад, дараа нь намайг авдаг. Хувцсыг нь угааж, индүүдэж, эвхээд, байх ёстой газар нь тавьдаг, бас миний эд зүйлсийг хаана байх ёстойг сайн мэддэг, би хэрэгтэй үедээ тэр зүйлээ олдог баймаар байна. Маш сайн хоол хийдэг эхнэртэй болмоор байна. Намайг хичээлээ хийж байхад дэлгүүрээр явж, хоол хүнсээ цуглуулж, сайхан хоол хийдэг эхнэртэй болохыг би хүснэ. Өвдсөн үед минь намайг халамжилж, хичээлдээ явж чадахгүй өвдөж байгааг минь өрөвддөг эхнэртэй байхыг би хүсч байна. Гэр бүлийн амралтаар явахад тэр хүүхдүүдээ үргэлжлүүлэн харж, би сайтар амарч чадна.
5. Эхнэрийнхээ үүргийн тухай гомдоллодоггүй эхнэртэй болмоор байна. Гэхдээ хичээл хэцүү байгаагаа ярихад сонсдог эхнэртэй болохыг би хүсч байна. Бас юм бичиж байхад цааснуудыг маань ангилдаг эхнэр хэрэгтэй байна.
6. Миний чөлөөт цагийг хайрладаг эхнэртэй болмоор байна. Эхнэр бид хоёрыг найзууд урихад хэн хүүхэд харахыг зохицуулдаг эхнэр хэрэгтэй. Сургуулийнхаа найзуудыг гэртээ урихад гэр орон цэвэрхэн, бидэнд тусгай хоол хийж үйлчилдэг, бас найзуудтайгаа сонирхолтой зүйлсийн талаар ярьж байхад дундуур орж ирдэггүй эхнэртэй болохыг хүснэ.
Миний зочдыг ирэхэд хүүхдүүдээ хооллоод, унтуулчихсан, хүүхдүүд бидэнд саад болохгүй байх хэрэгтэй. Мөн зочид манайд тухтай байгаа эсэхийг анхаардаг тэдэнд үнсний сав хэрэгтэй эсэхийг мэддэг, хоолны дур хөдөлгөх амттан бэлтгэдэг, хоолоо идэж байхад нь тусалдаг, дарсны хундагыг дүүргэж, тэдний хүссэн кофегоор дайлдаг эхнэртэй болохыг хүсч байна. Бас заримдаа шөнөөр гадуур явахад минь ойлгодог эхнэртэй болохыг хүсч байна.
7. Миний сексийн хэрэгцээг мэдэрдэг, намайг үнэхээр сайхан болтол минь хайрлаж, хүлээцтэй байж, намайг дур тавиулдаг эхнэртэй болохыг хүсч байна. Мөн мэдээж намайг хүсээгүй байхад надаас секс нэхдэггүй байх хэрэгтэй. Жирэмслэлтээс хамгаалах үүргийг тэр бүрэн хүлээх хэрэгтэй яагаад гэвэл би дахиж хүүхэд хүсэхгүй байна. Бас надад үнэнч байх ёстой, учир нь би оюун ухаанаа хардалтаар бохирдуулж, сэтгэл зовмооргүй байна. Миний сексийн хэрэгцээг сайн ойлгодог, бас моногами л баримталдаг эхнэртэй болмоор байна.
8. Хэрвээ боломж олдвол, одоогийн эхнэрээс маань надад илүү сайн таарах хүн гарвал эхнэрээ солих эрх чөлөөтэй баймаар байна. Өөр эхнэртэй болохыг хүсэх нь мэдээж хэрэг, гэхдээ эхнэр маань хүүхдүүдээ авч, тэднийг бүрэн хариуцаж би чөлөөтэй үлдэнэ.
9. Сургуулиа дүүргээд ажилтай болоход эхнэрээ би ажлаасаа гарч гэртээ байж, эхнэрийнхээ үүргийг бүрэн дүүрэн хүлээхийг би хүсч байна.
10. Бурхан минь, хэн эхнэртэй болохыг хүсэхгүй гэж?