“Металс Монголиа-2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Металс Монголиа-2012” болно

Монголын металлургын салбарын тэргүүлэгчдийн “Металс Монголиа-2012” чуулга уулзалт ирэх сарын 8-9-нд “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна.
 
Металлургийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн компаниуд, байгальд ээлтэй технологи, санхүүгийн зуучлалын байгууллагууд энэ хуралд оролцдог юм. Чуулганы үеэр Монголын уул уурхай, металлургийн салбарын хөгжил хаана хүрч, юу өөрчлөгдөж, ямар ахиц гарсан тухай ярилцдаг ба Засгийн газрын төлөөлөл болон олон улсын шинжээчид байр сууриа илэрхийлдэг. Мөн дэд бүтэц болон металлын зах зээл дэх боломжуудын тухай олон талын байр суурийг сонсох боломжтой байдаг юм.

“Металс Монголиа-2012” бол компаниуд төслүүдээ эсвэл шинэ технологио салбарынхандаа танилцуулж, шинэ үйлчлүүлэгч, шинэ хамтрагчаа олох боломж юм.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж