Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 ахмадаа Нийслэлийн Ардчилсан намынхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтыг нээж Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ц.Энхцэнгэл ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын мэндчилгээг дамжуулсан юм. Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Оюундарь болон АЗХ, АЭХ-ны удирдлагууд ахмаддууддаа хандан мэндчилгээ дэвшүүлж Олон улсын ахмадын баярын мэнд хүргэсэн.
Энэ үеэр Ардчилсан намын ахмадууд дүүрэг дүүргээрээ урлагийн номертэй ирж, дуулж бүжиглэн ахмадууддаа авъяасаа үзүүлж, бие биеэндээ мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ удаагийн уулзалтын нэг чимэг нь байлаа.
Б.ЭНХ