Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс 2008 онд Монголын бизнесийн салбарын шилдгүүдийн чуулган “Гранд экспо” төслийг санаачилж, 2012 онд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаад МММ хүрээлэнгээс Монголд анх удаа “Next Generation Business Forum-2012” шинэ үеийн шилдэг компаниудыг тодруулах төсөл зохион байгуулж байна.
Уг төсөлт үйл ажиллагаа нь хоёр үе шатаас бүрдэж байгаа бөгөөд эхний үе шат нь 2012 оны 10-р сарын 03-нд амжилттай зохион байгуулж нийт 13 салбарын шилдэг аж ахуй нэгж байгууллага, хамт олныг шалгарууллаа.
ТЭНГЭР ДААТГАЛ ХХК нь бусад даатгалын компаниасаа тэргүүлэгч байж САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОП-3 Даатгалын компани номинацийн ТЭРГҮҮН байраар шалгарлаа.
“Next Generation Business Forum-2012” төслийн хоёр дахь үе шат буюу төсөлд шалгарсан компаниудын хамтарсан хэлэлцүүлэг 2012 оны 10-р сарын 08-нд Төрийн ордонд болох бөгөөд энэхүү бизнес форум нь BTV, Шинэ дэлхий телевизүүдээр шууд дамжуулан гарах болно.
Жолоочийн Хариуцлагын Албан Журмын даатгалтай холбогдуулан Тэнгэр даатгалд даатгуулсан хүн бүр газар дээр нь 10,000 төгрөгийг шууд хожиж Ерөөлийн 99 азтантай “Нэг даатгал-Нэг сугалаа” сугалаат аяны 2 дахь үе шатанд оролцож супер хонжвор болох суудлын автомашин мөн Петровисийн шатахууны эрх, ХасБанкны бэлгийн карт, Тэнгэр даатгалд үнэгүй даатгуулах эрх зэрэг нийт 50 азтаны нэг болоорой.
Та 10-р сарын 15-аас өмнө амжиж Тэнгэр даатгалын Монгол орон даяарх бүх салбаруудаар, Петровисийн friendly mart сүлжээ дэлгүүрүүд болон ХасБанкны бүх салбаруудаар даатгуулан 10.000 төгрөгийг газар дээрээ хожиж бас сугалаат аяндаа оролцоорой.