ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ш.Ганболд нар Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа болон төрийн бус байгууллагын тэргүүн нартай уулзаж, хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн байдлын талаар ярилцсан байна.
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд цаашид Цагдаагийн байгууллага, төрийн болон хүний эрхийг хамгаалдаг иргэний байгууллагууд хамтран ажиллах аж.
Д.ЖАРГАЛ