Э.Батшугар чуулганы танхимд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Э.Батшугар чуулганы танхимд ирлээ

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гэж буй томилгоо өнөөдрийн онцлох сэдэв болоод байна. Өнөөдөр өглөө хуралдсан  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцээд, Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг дэмжсэн байгаа.

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Э.Батшугарыг тус банкны дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн саналаа УИХ-ын даргад ирүүлсэн байдаг. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байгаа тул тэрбээр чуулганы танхимд орж ирээд байна.

Энхбаярын Батшугар:

Э.Батшугар нь 1987 оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2004-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэжээ. 2008-2010 онд “Же Пи Морган”-д санхүүгийн мэргэжилтэн, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Англи, орос хэлтэй.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж