Попын хаан Майкл Жексоны ээж Кейтрин хүүгийнхээ амьдралыг өгүүлсэн ном гаргах болсноо мэдэгдэж байсан. Кейтрин дуу хөгжим сонирхогч олон мянган шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл зүрхэнд хүндтэй байр суурь эзлэх хүүгийнхээ дурсамжийг өгүүлэх “Untouchable” нэртэй номыг Америкийн нэрт зохиолч Рандал Саливианаар бичүүлж байгаа гэнэ.
Түүний шинэ ном ирэх арваннэгдүгээр сард уншигчдын хүртээл болох бөгөөд саяхан попын хааны төрсөн өдрийг тохиолдуулж гэр бүлийнхэн нь болон түүний ойр дотныхон олон арга хэмжээ зохион байгуулсан байна. Түүнчлэн Америкийн “Ховард” театрынхан түүний дурсгалд зориулан бүх цаг үеийн турш эгшиглэж ирсэн Жейксоны хит дуунуудаар видео эвлүүлэг гаргах болсноо мэдэгджээ.
Э.Анхтуяа