УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болох гэж байна. Үдээс хойш эхлэх энэ хуралд оролцохоор “Оросын төмөр зам” ТӨК-ийн I орлогч Вадим Морозов өнөөдөр өглөө Улаанбаатарт ирсэн байна. Хурлаар УБТЗ-ийн удирдлагын асуудлыг ярилцах бөгөөд баттай бус эх сурвалжийн хэлснээр одоогийн дарга Т.Очирхүүг чөлөөлөх бололтой.
Мөн Монголын тал эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх хүсэлтээ дахин илэрхийлнэ гэдгийг уг асуудалтай ойр эх сурвалж хэллээ. Хоёр тал тэнцүү 50:50 хувийг эзэмшдэг тэнцүү эрхтэй байх нь асуудал шийдэх явцыг нэлээд хүндрүүлдгийг албаныхан хэлдэг билээ.
Б.ХАЛИУН