Дээд шүүхийн шүүгчдийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шүүгчдийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганаар Дээд шүүхийн шүүгчдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Шүүгч томилох асуудлаар гишүүд саналаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Өмнө нь Дээд шүүх хууль тайлбарладаг байсныг шинэ хуулиар хязгаарласан. Шүүхийн хүрээнд жишиг тогтоож байна. Дээд шүүхийн шүүгч зүгээр ном шагайгаад суух биш практик амьдралыг мэддэг, тайлбараа ч мэддэг байх ёстой. Шүүхийн шийдвэр дундаж бичиг үсэгтэй хүнд ойлгогдохоор гарах ёстой. Чадварлаг шүүгчид хэрэгтэй. Шинэ шүүгчид олон жил шүүхийн салбарт ажилласан, эрч хүчтэй хүмүүс байна. Дадлага, эрч хүчээ хослуулаад сайн ажиллаарай. Шүүхийн шинэтгэлд зохицож ажиллараай” гэлээ.
Гишүүн Д.Тэрбишдагва “Жирийн хүмүүс шүүхийн талаар их гомдол гаргадаг. Шүүгчид хүнийг их загнадаг. Хүнд зохиомол хэрэг үүсгэдэг. Зохиомол хэрэг тулгахыг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Сагсайдах” гэж нэрлэсэн. Дээд шүүхийн шүүгч нар шударга үнэний төлөө ажиллаж зан характераа анхаарах хэрэгтэй” гэлээ.

Хуулийн дагуу Дээд шүүхийн шүүгчийг УИХ-аар хэлэлцээд санал хураадаггүй номтой. Иймээс хэлэлцсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдэгдэхээр боллоо. Одоо СЕХ-ны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж