Дуайт Ховард: Шак, таны үе дууссан!

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Дуайт Ховард: Шак, таны үе дууссан!

NBA-д хэн нь жинхэнэ Супэрмэн вэ гэдэгээ үзэх гэж Шакил О"Нил, Дуайт Ховард хоёр сонирхолтой байдлаар хоорондоо өрсөлдсөн билээ. Сагсан бөмбөгийн талбай дээр хоёр тоглогчийн өрсөлдөөнийг харьцуулах нь шударга бус байсан хэдий ч туулж буй замналаар нь харьцуулахад сонирхолтой зүйлс олон. Тэгвэл энэ 2-ын тулаан үргэлжилсээр, сүүлчийн цохилтыг Дуайт Ховард хийсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд, "Шак тоглодогоо тоглосон хүн, дараагийн амьдралаа бодмоор юм, түүний үе дууссан" гэж бухимдангуй хэлсэн байна.

Ховардын ингэж хэлсэн шалтгаан бол Шакилын өмнө нь хэлж байсан зүйлийн хариу байлаа. Лейкэрс рүү солигдон очсоны дараахан Шак Дуайтыг "3 удаа аварга авч байж надтай харьцуулагдана", мөн солилцооноос өмнө Нэтсийн төвийн тоглогч Брүүк Лопэзтэй харьцуулж, доош нь хийж байсан удаатай. Харин яагаад өөрийнх нь хүндэлж, шүтэж явдаг тоглогч телевизээр өөрийг нь муулаад байдгийг Дуайт одоо ч хүртэл ойлгохгүй байгаа гэнэ. Тэвчээр нь барагдсан Дуайт энэ удаа дуугай байж чадаагүй бололтой.

"Тэр яагаад ийм хүн гомдоохоор зүйлсийг хэлдэгийг нь би мэдэхгүй, битгий хэлээсэй гэж би хүсдэг, яагаад гэвэл тэр миний шүтэж ирсэн тоглогчдын маань нэг" гэж Yahoo-гийн Адриан Вожнаровскид Дуайт хэлжээ. Шакийг залуу байхад ахмад тоглогчид түүний тоглолтын талаар элдэв саар зүйл ярьж, Шакийн дургүйг хүргэдэг байсан тухай тэрээр өмнө нь олон ч ярьж, Дуайтад сануулга болгож, ахмад тоглогчдоо хүндлэх талаар мөн дурдаж байсан. Ховардын хувьд Шакийг муулсан зүйл нэг их хэлээгүй ч, Бүх Оддын тоглолтын үеэр Супэрмэний өмсгөлтэй данк хийж, хоёр тоглогчийг харьцуулах яриа газар авсан юм.

Дуайт яг л Шак шиг Драфтын 1-ээр сонгогдож, Орландо Мэжикт ирж байсан юм. Мөн Шакийн адил тэрээр багаа Аваргын төлөө тэргүүлж байсан удаатай. Энэ зун бас л Шакийн адил түүнийг Мэжик баг Лейкэрс рүү солисон нь хоёр тоглогчийг хооронд харьцуулж яриулахаас өөр аргагүйд хүргэдэг нь ойлгомжтой.

Шакилын #34 дугаарыг ирэх оны 4-р сард Лейкэрс мөнхлөх юм. Тэр болтол энэ хоёр хоорондоо багагүй муудалцаад авах магадлал өндөр байна. Гэхдээ яаж ч бодсон Шакилын үе нь дуусч, Дуайтын үе эхэлсэн нь ойлгомжтой. Шак телевизийн ажлаа хийж, Дуайтыг өдөх нь мэдээж хэдий ч хэзээ нэгэн цагт Ховардыг орхиж, өөрийх нь үе дууссан гэдгийг Шак хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л болох байхдаа.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж