О.Баасанхүү Хууль зүйн сайд руу ”дайрав”

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү Хууль зүйн сайд руу ”дайрав”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий шүүхийн шүүгчээр 
Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг томилох тухай асуудал хэлэлцэж байх үеэр
гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Хуцалгүй дуугүй бай”
гэхчлэн доромжлов. Шүүгч томилох асуудал хадуурч шүүгч н.Эрдэнэчимэгийн
хүүхэд Улсын дээд шүүхэд ажилладаг, нөхөр нь энд асуудал танилцуулаад
сууж байна. Ерөнхийлөгч шүүхийг удирдаж байна  гэх зэрэг сэдвийг
О.Баасанхүү хөндөж, улмаар асуудлаа хэлэлцэхийг шаардсан Хууль зүйн сайд
Х.Тэжүүжин рүү ийн агсрав. УИХ-ын дарга З.Энхболд О.Баасанхүү гишүүнд
ёс зүйтэй байхыг сануулснаар асуудал арай намжив.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж