Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтыг хэлэлцэнэ


Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор онцгойлон анхаарч эхэллээ.

Одоогоор манайд төсвийг хэлэлцэх, хянах олон нийтийн оролцооны нэгдсэн  тогтолцоо байхгүй, мөн төсөв боловсруулах, батлах, хянах, мэдээлэл  дамжуулах явц төрөөс ард түмэн рүү чиглэсэн ганц урсгалтай, иргэдийн оролцоо хуулийн хэрэгжилт дулимаг байдаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар Монголын түүхэнд анх удаа улсын төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлэх гэж байна.

Үүний эхлэл нь аравдугаар сарын 9-ний өдрийн 14.00 цагаас “Иргэний танхим”-д болох хэлэлцүүлэг “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэг юм. Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион байгуулж буй “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлгийн сэдэв Монголын иргэн бүрт хамаарах учир иргэд та бүхэн энэхүү нээлттэй уулзалтад идэвхтэй оролцож, төр засагт уламжлах саналаа ирүүлэхийг Засгийн газраас уриалж байна.

Төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй дээрх саналыг мэдээллийн “NEWS” агентлаг дэмжин,  “Төсөв 2013” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангасныг уншигч та бүхэнд уламжлахад таатай байна.

Мэдээллийн “NEWS” агентлаг буюу NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшн хамтран төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой уг төслийн хүрээнд төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг иргэд та бүхэнд хүргэх болно.

“Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэгт илгээх саналыг доорх линкээр  хүлээн авч байгааг сануулъя.

http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?sk=app_208195102528120

http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?fref=ts

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж