”Аль-Каида” суларсан ч аюултай хэвээр

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

”Аль-Каида” суларсан ч аюултай хэвээр

© AFP/ Patrick Hertzog

Олон улсын "Аль-Каида" гэх террорист байгууллага хүч нь суларсан ч өдгөө Афганистан, Йемен, Сомалид идэвхтэй  хэвээр байна гэж Энэтхэгийн элчин бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн террорын эсрэг товчооны дарга Хардил Пури Москва хотноо сэтгүүлчдэд мэдээлжээ.

“”Аль-Каида” бүлэглэлийн тодорхой лидерүүдийг устгаж чадсан ч тус байгууллага нь дэлхийн янз бүрийн бүсэд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үүний зэрэгцээ, Афганистанаас гадна Йемен ба Сомалид идэвхтэй үйл ажиллагаатай хэвээр байна” гэж Пури Москвад явагдсан гадаадын олон орнуудын тусгай албадын төлөөлөгчдийн хүрээний уулзалт дээр хэлжээ.

"Аль-Каида” миний төлөөлж буй бүс нутгийн бусад террорист байгууллагуудтай холбоо хадгалгалсан хэвээр байна” хэмээн тэр нэмэн өгүүлэв.

Түүний хэлснээр “Аль-Каида” бүлгээс гарах аюул бодитоор оршиж байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж