Анкара: Турк Сирид дайн зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Анкара: Турк Сирид дайн зарлахгүй

Туркийн эрх баригчид Сирид дайн зарлахгүй. Сирийн нутагт хийсэн цохилт нь Дамаскийн дэглэмд өгсөн сануулга гэж Анкара мэдэгдэв.

Туркийн парламент улс орноосоо гадуур цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрлийг Засгийн газартаа олгосон байна. Сирийн арми Засгийн газраасаа бусдын нутагт байлдааны ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн. Өнгөрсөн лхагва гаригт Сирийн нутгаас Туркийн Акчакал хотыг их буудах үеэр таван хүн алагдсаныг турк үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэж байгаа юм.

Тус улсын парламентаас Туркийн арми жилийн дотор Сирийн нутагт нэвтэрч, их буугаар буудах, агаараас довтлох эрх олгосон байна. Гэхдээ Туркийн ерөнхий сайдын орлогч Турции Бесир Аталай (Besir Atalay) парламент бусдын нутагт байлдааны ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн нь “дайн зарласан тунхаг” биш гэж тайлбарлажээ.

Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган тус улсыг нэн түрүүнд олон улсын байгууллагатай хамтран ажиллах болно гэж тэмдэглэв. Сирийн түрэмгийллийг зогсоох үүднээс Туркийн гаргасан хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ойрын үед цугларна. Пүрэв гаригт Сирийн тал Туркийн нутгийг буудсан гэж хүлээн зөвшөөрч үүний төлөө уучлалт гуйсан гэж дэд ерөнхий сайд Аталай хэлжээ. Сирийн их бууны галд хоёр турк эмэгтэй гурван хүүхэд амиа алджээ. Хариуд нь Турк Сирийн нутаг руу буудсан юм.

НҮБ болон Европын холбоо Туркийн нутгийг буудсанд Сирийг буруутгалаа. Европын холбооны Гадаад хэрэг болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Кэтрин Эштон Сирийг буруутган шүүмжилсний дараа хоёр талд хандан тэвчээр гарган Сирийн сөргөлдөөнийг бусдын нутаг дэвсгэрт дэлгэрүүлэхгүй байхыг уриалжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж