Крис, Рианна нар тоглолт үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Крис, Рианна нар тоглолт үзжээ

Рэппэр Крис Браун хуучин найз бүсгүй Рианнатай эргэн нийлсэн гэх гурван ч удаагийн цуу ярианы дараа тэрбээр олны төөрөгдлийг эцэс болгож хоёр жилийн турш үерхсэн загвар өмсөгч Карруечи Транаас харьцаагаа тасалж байгаа бололтой. Учир нь өнгөрсөн лхагва гаригт Крис Рианна нар Нью-Йоркод болсон Jay-z-ийн тоглолтыг хамтдаа үзсэн бөгөөд  сүүлийн үед тэдний хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа нь хэд хэдэн удаа папараццид өртсөн байна. Үүний дараа  Нью-Йоркийн зарим сэтгүүлүүд олны анхаарлыг татсан тэдний харилцаанд ихээхэн анхаарлаа хандуулах болсон аж. Гэсэн хэдий ч  Крис Рианнаатай эргэн нийлсэн гэх цуу яриа бүрт тэр  дээрх яриаг эрс үгүйсгэж байгаа юм байна.  Крис хамгийн сүүлд нэгэн сэтгүүлд  ярилцлага өгөхдөө Рианнагаас салсныхаа дараа би ганц бие амьдралыг сонгож өөрийн карейртээ илүү анхаарсан гэжээ. Түүнчлэн тэрбээр яриагаа цааш үргэлжлүүлэхдээ Би Карруечид хайртай. Харин Рианнатай найзын харилцаатай байгаа хэмээн ярьсан аж. Гэсэн хэдий ч Дейли Ньюс Крис Рианнатай  өнгөрсөн лхагва гаригт Jay-z-ийн тоглолтыг хамтдаа үзэж, түүнээс салснаас хойш арван минутын дараа Карручи дээр очсон хэмээн бичжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж