Монгол Улсын хилээр баавгайн савар, бугын чив, сүүл хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогдсон галт тэрэгний үйлчлэгч нарын гомдлыг өчигдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Оюунбилэгт 5.6 жил, Н.Оюунцэцэгт 5.1 жил, Д.Цэцгээд хоёр жилийн ял тус тус оноож, экологид учруулсан 60 орчим сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн. Ийнхүү хууль бусаар хилээр бүтээгдэхүүн гаргасан Ц.Оюунбилэг 3.3 жил, Н.Оюунцэцэг хоёр, Д.Цэцгээ нэг жилийн ял эдлэхээр боллоо.
Д.ЖАРГАЛ