Үе үеийн парламентч эмэгтэйчүүд Төрийн ордонд цугларна | News.MN

Үе үеийн парламентч эмэгтэйчүүд Төрийн ордонд цугларна

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Үе үеийн парламентч эмэгтэйчүүд Төрийн ордонд цугларна

Маргааш өглөө 09.00 цагаас Төрийн ордонд “Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдэвт чуулга уулзалт болох юм. Түүнд үе үеийн парламентч эмэгтэйчүүд оролцох ажээ. Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд хоёр, 1992-1996 оны УИХ-д мөн хоёр, 1996-2000 оны УИХ-д хамгийн олон буюу найм, 2000-2004 оны УИХ-д долоо, 2004-2008 оны УИХ-д тав, одоогийн УИХ-д гурван эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Тэднээс хамгийн олон удаа улиран сонгогдсон нь Т.Ганди, С.Оюун, Д.Арвин нар.
Чуулга уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавел нар үг хэлэхээс гадна бизнес, нийгмийн салбар, иргэний хөдөлгөөний төлөөлөгч эмэгтэйчүүд оролцох ажээ.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж