Шинэ Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Төрийн ордон нээлттэй болсон юм. Хүссэн хүн бүхэн ямар нэг бичиг баримт шаардахгүйгээр Төрийн ордонд зочилж Чингисийн цогцолбор, Есөн хөлт цагаан тугт танхим, Төрийн түүхийн музей зэргийг үзэж сонирхдог болсон юм. Өнөөдөр Төрийн ордон нээлттэй болсноос хойш 50 мянга дахь хүн зочлох гэж байна.
Түүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11.00 цагаас батламж гардуулах ажээ.
Д.ОЮУН