ЛАКЭЗК энэ жилийн Аргентиний өсөлт нь 2,0 хувь ирэх жилд 3,5 хувь байна гэж үзсэн нь Латин Америкийн бүсийн бүсийн үзүүлэлтийн өмнөх дунджаас доогуур гарчээ. 2012 оны эхний хагаст экспорт ба хөрөнгө оруулалт буусны улмаас Аргентины эдийн засгийн өсөлт саарсан ЛАКЭЗКомиссийн шинжээчид дүгнэсэн байна. Авто магин, технологийн төхөөрөмж болон барилгын салбарт хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц буурсан гэж ЛАКЭЗК-ийн эдийн засгийн судалгааны тасгийн дарга Хуан Альберто Фуэнтес тэмдэглэв.
Латин Америк, Карибийн сав нутгийн эдийн засгийн 2012 оны өсөлтийн талаар ЛАКЭЗК-ийн хийсэн дүгнэлт нь Сангийн орлогч сайд Аксель Кисилловын конгресст танилцуулсан илтгэлийн албан ёсны дүгнэлтээс 1,4 хувийн зэрэглэлээр доогуур байна. НҮБ-ын шинжээчдийн ирэх жилийн төлөв байдлын тухай дүгнэлт сайдын 4,4 хувь гэсэн дүгнэлтээс 0,9 хувиар бага байна.
Фуэнтес “Эдийн засгийн өсөлтийн сааралт өмнөх жилийнхтэй нь харьцуулахад харьцангуй их байгаа, энэ жилийн хоёрдугаар улирлын ДНБ-ний өсөлт тэг дээр зогссон учир өсөлтийн инерцийн динамикийг бас авч үзэх ёстой гэдгийг анхааруулав.
ЛАКЭЗК Бразилийн эдийн засгийн өсөлт бууралттай байна гэж үзжээ. Тэдний дүгнэлтээр энэ жилд Бразилийн өсөлт 1,6 хувь , ирэх жилд 4 хувь байх аж. Гэхдээ Бразилийн өсөлт хурдан сэргэх боломжтой гэж ЛАКЭЗК-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Алисия Барсена үзэж байна. Тэрээр “Аргентиний өсөлтийн хурдад Бразилийн эдийн засгийн өсөлт, хөдөө аж ахуй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үзүүлэлт болон импортын хязгаарлалтыг буруулах зэрэг гурван хүчин зүйл нөлөөлнө. Энэ жил элдэв гамшгийн улмаас буурсан буурцагны ургац ирэх жил сайжрах юм бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөх болно гэж тайлбарлажээ. Импортод хязгаарлалт хийсэн нь Аргетиний эдийн засагт ерөнхийдөө сөрөг нөлөөтэй байсан гэж тэрээр тайлбарлав. Хязгаарлалтыг бууруулснаар өсөлтийн динамик нэмэгдэнэ гэж Барсена үзэж байна.
Аргентинийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх хүчин зүйлийн талаар
Фуэнтес “Буурцагны ургацын худалдаа нэмэгдэж, Аргентины барааны нийлүүлэлт Бразилид өндөр болох юм бол байдал сайжирна гэж Барсена хэлэв. ЛАКЭЗК-ийн хоёр ажилтны энэхүү ярилцлагыг Сантьяга хотод байдаг төв байрнаас Испанийн EFE агентлага хийжээ.
ЛАКЭЗК дүгнэхдээ Латин Америкийн эдийн засгийн өсөлтийн дундаж хурд нийтдээ энэ жилд 3,2 хувь, дараа жил 4 хувь байна гэжээ. Бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны эвслийн орнуудаас Венесуэл хамгийн өндөр үзүүлэлттэй (2012 онд 5 хувь 2013 онд 3 хувь) байх нь. Бүс нутгийн хэмжээнд Панама эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж 2007 онд байсан 7,6 хувь, 2011 онд 10,6 хувь байсан өсөлт нь энэ жилийн эцсээр 9,5 хувь, харин 2013 онд долоон хувь байх төлөвтэй байна.
Бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт ерөнхийдөө удааширсан ч хувийн хэрэглэгчид эдийн засгийн үндсэн зүтгүүр хэвээр байна. Хөдөлмөрийн зах зээлийн нааштай хөгжил болон зээлийн бодлого өсөлтийг тэтгэж байна” гэж ЛАКЭЗК дүгнэсэн байна.