
Оюутолгойн хэвлэл, мэдээллийн ажилтнууд өчигдөр орой сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм. Чуулганы танхимд хариултгүй үлдсэн эл асуултыг тэдэнд тавихад “Оюутолгойн үйлдвэрлэл эхлээгүй. Харин Оюутолгойн өрөмдлөгийн дээжээс АНУ-ын Юта мужийн Кеннекотын зэсийн уурхайн үйлдвэрт хүргүүлэн боловсруулж алт, зэсийг ялган олимпийн медальд орц болгон хүргүүлсэн. Хэдийгээр Оюутолгойн алт, зэс маш бага хэмжээгээр, бэлгэдлийн шинжээр олимпийн медальд орсон ч Монголын Оюутолгойн металлын дээж орсон гэдэг нь нэр төрийн хэрэг болсон. Кеннекотын уурхай 100 гаруй жилийн түүхтэй ууган үйлдвэр бол Оюутолгой хамгийн отгон гэдгээрээ энэ хоёр уурхайн баялгийн дээжээс олимпийн медальд оруулсан” гэлээ.
Д.ОЮУН