Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болно

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болно

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар “Аавыгаа баривчлагдагснаас хойш аргагүй эрхэнд улс төрийг сонгох боллоо” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан.

УИХ-ын сонгуулиар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авч, Ардчилсан намтай Засгийн газрыг хамтран байгуулснаас хойш Э.Батшугарыг аль нэг яамны сайд болно гэсэн таамаг дэгдсэн. Мөн  “Шударга ёс” эвслээс УИХ-д намын жагсаалтаар сонсогдсон Ц.Оюунбаатар өнөөг хүртэл тангараг өргөөгүй байгааг Н.Энхбаяр шүүхээр цагаадвал, эсвэл хүү Э.Батшугарыг нь оронд нь УИХ-д зүтгүүлэх гэж байна гэсэн таамаг дэгдээж байв. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохоор болжээ. Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал арав гаруй хоногийн өмнө ерөнхийлөгчөөр томилогдсон бол дэдийн орон тоо сул хэвээр байгаа. Тиймээс эвсч засаг байгуулсан Ардчилсан нам болон Шударга ёс эвсэл ерөнхийлөгч асны хүүг төв банкны дэд ерөнхийлөгчөөр томилох тохиролцоонд хүрсэн бололтой.

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох ёстой тул Э.Батшугар өнөөдөр шинэ албаа авна гэсэн үг юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж