News.mn
@News_mn
Өчигдөр (10.04) Сөүл хотноо болсон PSY-н үнэгүй тоглолтыг 80 мянган иргэд үзэж сонирхжээ. Дэлхий олон оронд "Gangnam style" дуу нь түгэж хамгийн сүүлд Филиппиний шоронгийн 1000 хоригдол дээрх дуунд бүжиглэсэн билээ. Тэрбээр "Billboard”-ын шилдэг дууны жагсаалтын нэгдүгээрт бичигдэх эсэх хариу
энэ өдөр гарах хэдий ч “Надад тийм ч чухал биш. Та нартаа баярлалаа”
хэмээсэн реппер PSY-ийн тоглолт өчигдөр Сөүл хотод нүсэр болж өнгөрлөө.
Тоглолтын өмнө эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгаа дуучин PSY-ийн тоглолтонд зориулан Сөүл хотын захиргаанаас метро, автобусуудыг шөнийн 02.00 цаг хүртэл үйлчлэх шийдвэр гаргасан билээ.