
Өнөөдөр Хууль зүй, Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороод хуралдах ажээ. Байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлыг дор жагсаав.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал: Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал: Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал.