Дэвид Блэйн гайхашруулсан үзүүлбэр хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Дэвид Блэйн гайхашруулсан үзүүлбэр хийнэ

Америкийн илбэчин Дэвид Блэйн үзэгчдийг жинхэнэ шоконд оруулах үзүүлбэр хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэрбээр өөрийнхөө биеэр гурван өдөр, гурван шөнийн турш цахилгаан гүйлгэж, тэвчээрээ гайхуулах гэнэ. Түүний энэхүү аюултай үзүүлбэр маргааш Нью-Йорк хотноо эхлэх бөгөөд тэрбээр цахилгаан дэмжуулдаг багануудын доор 72 цагийн турш зогсч, биеэрээ цахилгаан гүйлгэж үзүүлэх юм байна. Өдгөө 39 настай илбэчин энэхүү үзүүлбэрийг хийхийн тулд бүтэн жилийн турш бэлтгэсэн бөгөөд үзүүлбэртээ дуулга, чихэвч, хантааз бүхий тусгай хувцас өмсөх аж. Түүний үзүүлбэрийнхээ үеэр өмсөх тусгай хантаазыг “Фарадей” гэдэг бөгөөд Английн алдарт шинжлэх ухаанч Майкл Фарадей зохион бүтээж, түүний нэрээр нэрлэгдсэн байна. Өмнө нь Дэвид Блейн Лондонд 44 өдрийн турш жижиг шилэн хайрцаг дотор сууж, Нью-Йорк хотод 35 цагийн турш багана налан хөдлөлгүй зогсож, тэсвэр тэвчээрээ гайхуулж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж