
Дуучин Бритни үеэлийнхээ ийн хувцасласан зургийг өөртэй нь адилхан харагдаж байна гээд “Мэдди үнэхээр өхөөрдөм охин” гэж бичсэн байна. Харин зарим хүмүүс бяцхан охин ингэж хувцаслах нь зохимжгүй гэсэн бол ихэнхи нь Мэддиг үнэхээр хайр татам харагдаж байна гэжээ. Бритни “Baby One More Time” хит дуугаа 1999 онд гаргасан юм. Бритнигийн дүү Жейми Линний тухайд охиныхоо хамт Теннесси мужийн Нашвилл хотноо нам гүмхэн амьдарч байгаа аж.
Б.АНХТУЯА