Санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд санал нэгджээ. Тодруулбал, энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ирэх таван жилд Монгол Улс үржил шимт газар нутаг, олон сая мал сүргийн нөөцдөө тулгуурлан цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой аж. Цаашлаад Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөцтэй загвар орон болгоход чиглэн ажиллах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж