“Кастомер Кинг Консалтинг” компаниас Монголын “Их хотын үйлчилгээний соёл” сэдэвт таван өдрийн сургалтыг аравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Express tower”-ын наймдугаар давхарт зохион байгуулах гэж байна. Сургалтаар та бидний сайн мэдэх хэрнээ анзаардаггүй их хотын соёлын талаарх сонирхолтой санааг дэлгэж, гадаадын амжилтад хүрсэн компаниудын түүхээс сонирхуулах гэнэ. Тухайлбал, “Starbucks”, “Apple”, “Toyota”, “Southwest airlines”, “Hilton hotels” корпорацийн амжилтад хүрсэн нууцаас хүүрнэж, өндөр хөгжилтэй орнуудад баримталдаг банк санхүү, супермаркет, зочид буудал, зоогийн газар, утсаар мэдээлэл өгөх төв, билет захиалга гээд харилцагчийн үйлчилгээний стандартаас суралцах ажээ. Сургалтыг “МИАТ” компанид 16 жил онгоцны үйлчлэгчээр ажилласан, “Eznis”, “Air Mongolia” компаниудад харилцааны соёл болон бусад мэргэжлийн хичээлийг 10 гаруй жил зааж байгаа туршлагатай багш, Америкийн “National American University”, “Albuquerque”, “NM”-сургуулийг мэргэжлийн имиж консалтинг буюу зөвлөхийн мэргэжлээр дүүргэсэн багш нар хийх гэнэ. Сургалтад хамрагдахыг хүсвэл 88016638, 99009266 дугаарын утсанд хандан бүртгүүлэх боломжтой юм байна.
У.БОЛОР