“Киви” хамтлаг тарсан гэх цуу яриаг намжааж, хамтлагийн бүсгүйчүүд шинэ уран бүтээлээ цацлаа. Шинэ цомгийн ажилдаа ороод тун ч завгүй яваа тэд ирэх арванхоёрдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэсэн шүү.
Тэд энэ удаад “Хайраа үлдээлээ” нэртэй шинэ дуугаа клипжүүлжээ. Дууны үг, аяыг “Нэгүн” студийн Оки зохиосон ба клипийг “Лемон” студийн уран бүтээлчид туурвисан байна. Тэд хөнгөн гуниг тээсэн хайрын түүхийг алтан намартай хослуулан уянгалуулж, фенүүддээ бэлэг барьж буй нь энэ юм.
“Киви” хамтлагийн “Хайраа үлдээлээ” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША