Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэнэ

Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой  хэмээн УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулаад буй. Одоогоор УИХ-ын 26 гишүүн энэ гэрээг өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 8-ны 12.00 цагт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн асуудлаар халз мэтгэлцэнэ.

Оюутолгойн гэрээг алдаатай байгуулсан хэмээн УИХ-ын 25 гишүүн үзэж байгаа бөгөөд тэдний нэг нь С.Ганбаатар. Тэрбээр Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт болон холбогдох бусад албан тушаалтныг “дуэльд” дуудаж байгаагаа зарлалаа. Халз ярилцлаганд орох хүсэлтийг УИХ-ын дэд дарга С.Баярцогтод хүргүүлснээр халз мэтгэлцэхээр болсон байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж