Мөнгөний бодлогыг байнгын хороонд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Мөнгөний бодлогыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэх дээр саналаа илэрхийлж байна.  Гишүүн С.Дэмбэрэл “Мөнгөний бодлогын талаар Засгийн газар санал өгвөл Монголбанк албан ёсоор хүлээж авдаг байх зэрэг заалтуудыг дараагийн хэлэлцүүлэгт оруулж ирэх ёстой” гэв. Харин А.Тлейхан “Хэлэлцэх нь зүйтэй.

Гэхдээ зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Инфляцийг найман хувьд хүргэнэ гэж байгаа нь хэр бодитой вэ. Хэлэлцэх явцдаа гишүүдээс гарч байгаа гомдол саналуудыг нэгтгэж, бодлогоо гаргах хэрэгтэй” гэсэн юм. Үүний дараа Мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхэд санал хурааж, 41 хувийн саналаар байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж