
Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэлээд ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. Учир нь Орон нутгийн сонгууль ойртсонтой холбоотойгоор иргэний цахим үнэмлэх тараалт эрчимтэй явагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус аймгийн сонгуулийн насны иргэдийн дийлэнх нь цахим үнэмлэхээ аваад байгаа бөгөөд 90 хувьтай байгаа аж. Гэвч аль ч аймагт гарч байгаа хаягийн зөрчилтэй иргэд, гадаадад сурч, амьдарч байгаа иргэд цахим үнэмлэхээ аваагүй байгаа нь бага зэрэг хүндрэл учруулж байгаа гэнэ.
Э.САР