Одоогоор манайд төсвийг хэлэлцэх, хянах олон нийтийн оролцооны нэгдсэн тогтолцоо байхгүй, мөн төсөв боловсруулах, батлах, хянах, мэдээлэл дамжуулах явц төрөөс ард түмэн рүү чиглэсэн ганц урсгалтай байдаг. Иргэдийн оролцоо хуулийн хэрэгжилт дулимаг байна. Тиймээс иргэд та бүхэн энэхүү нээлттэй уулзалтад идэвхтэй оролцож, төр засагт уламжлах саналаа ирүүлэхийг Засгийн газраас уриалж байна.
Та бүхний саналыг доорх линкээр хүлээн авч байна. Мөн төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газраас мэдээллийн “Ньюс” агентлагтай хамтран “Төсөв 2013” төслийг хэрэгжүүлэх гэж байгааг дуулгая. Уг төсөл нь төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг илүү тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой юм.
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?sk=app_208195102528120
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?fref=ts