
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Замын цагдаагийн газрын урд байрлах Төмөр замын 406 дугаар гармын IV секторын орчимд 60 настай эрэгтэй галт тэргэнд шүргүүлж, хүнд гэмтсэн осол өчигдөр 19.30 цагийн орчимд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр төмөр зам дээгүүр гарахыг оролдож, галт тэрэгний салхинд шидэгдсэн байх магадлалтай байгаа гэнэ. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн байна.
Д.ЖАРГАЛ