Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулж буй “Таван цагираг бат холбоо” уриатай олимпийн наадмын галт бамбарын аян Дорнод аймаг дахь аяллаа өндөрлүүлээд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шилжин ирлээ. Бамбарыг аймгийн үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын цуглааны үеэр хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. Олимпийн бамбар тус аймагт 21 хоног аялах бөгөөд Монголын олимпийн медальт тамирчдын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, хүүхэд залууст чиглэсэн олимпийг сурталчлах олон ажил зохион байгуулах ажээ.
Э.САР