Саймон Коуэллийн залуу харагддаг нууц

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Саймон Коуэллийн залуу харагддаг нууц

Америкийн шоу бизнесийн “акул” гэгддэг Саймон Коуэллийг наснаасаа залуу харагддаг гэж  хэлэх хүн цөөнгүй. Харин түүний ийнхүү залуу харагддагийн нууц нь 24 каратын алтны хольцтой, хонины эхэсээр хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн гэнэ. Түүний хэрэглэдэг энэхүү бүтээгдэхүүнийг  Калифорни мужийн “Lancer” арьс судлалын клиникийн эмч нар анх бүтээсэн аж. Харин залуу сайхан харагдахын тулд сүүлийн үед шинээр бүтээгдсэн төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг туршиж үзэх дуртай Саймон Коуэлл үүнийг хэрэглэхээс татгалзаагүй байна.  Гэхдээ тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн даруй 30 минутын дотор үйлчилгээгээ үзүүлэх ёстой гэж үздэг гэнэ. Түүнчлэн Саймон Коуэлл үүнээс гадна залуу насаа хадгалахын тулд олон төрлийн амин дэм, витамин хэрэглэдэг байна.  Үүнээс өмнө нь Саймон Коуэлл дэлхийд алдартай “Ботокс” хэмээх тариаг духныхаа үрчлээг арилгах зорилгоор тариулж байсан бөгөөд үүнийг байнга хэрэглэх боломжгүй учраас аргагүйн эрхэнд түүнээс татгалзжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж