Борооны дараах мөөг шиг олширсон олон телевизүүдээс, дөчин таван жилийн түүхтэй МҮОНТ юм юмаараа л аархана. Харин энэ том айлаас салгаж ойлгохын аргагүй эрхэм бол таны харж байгаа томодсон гутал, дах, дээл тэргүүтэн өмссөн “Уулын төмөр” шиг Монгол эр. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр гэхээр танихгүй мэдэхгүй хүн гэж байхгүй нь лавтай. МҮОНТ хэмээх том айлын өрхийг татах үеэс л амьдралаа холбосон тэрээр өдгөө Монголын сэтгүүлзүйн “акул”-уудын нэг болсон. Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн телевизийнхээ ойгоор 45 жилийн хугацаанд уран бүтээлчдийн хийсэн жүжиг, киноны үзэгч, сонсогчдод хүрсэн дуунуудын цомирлогоос хүргэхээс гадна телевизийн үе үеийн түүхийг харуулсан зохиомжийг хүртэл СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ш.Ёолк нарын архаг гаруудтайгаа хамтран бэлтгэж үзэгч түмэндээ төдийгүй телевизийнхээ хамт олонд бэлэг бариад авсан шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn